Хүний ер бусын чадварын тухай





Телекинез /зайнаас хөдөлгөх, сэтгэлийн хүчээр эд юмс зөөх, хөдөлгөх үзэгдэл.Орч/ левитац /хүн өөрийгөө захирч агаарт хөөрөх, газраас хөндийрөх үзэгдэл.Орч/-ын тухай хэвлэлд олонтаа бичигдсэн. Энэхүү ер бусын үзэгд- лүүдийг хооронд нь нийлүүлж, нэгтгэн үзэх нь олонтаа тохиолддог зүй ёсны хэрэг билээ. Эхлээд он дарааллын хэлхээсийг мөрдье.
Телекинез, левитац тун сонирхолтой, нэн эртний өвөг түүхтэй. Гэвч бид харьцангуй саяхны цаг үе буюу XIX зууныг эргэн саная. Тэр үед Америкийн эгч дүү Маргарет, Кэтрин Фокс нарын нэр дэлхий дахинаа нэн алдартай байлаа, Эгч дүүс ер бусын үзүүлбэрээрээ алдаршсан бөгөөд ийм үзүүлбэрийнх нь үеэр сандал өрөөн дотуур алгуурхан нисч, ширээ дээш хөөрөн айж эмээсэн үзэгчдийн нүдэн дээр таазанд очиж наалдана. Мөн жижигхэн зүйлс /цэцэг, лаа, сонин, алчуурууд/ байх л ёстой зүйл мэт агаарт уусч шингэнэ. Эгч дүү Фокс нэг бус удаа шилдэг эмч, эрдэмтдийн шинжилгээ судалгаа, сорил туршилтад орж ер бусын авьяасаа нотолж байсан гэдэг. Мөн эрдэмтдийн хийсэн ганцхан дүгнэлт өнөөг хүртэл маргашгүй үнэн баримттай гэгддэг. Ерөөс ухамсрын өөр төвшинд шилжсэн сэтгэхүй дурын физик биетийн жинг өөрчлөх төдийгүй огт жингүй болгох ч төгс чадвартай. Энэ бол ухамсартай үйлдлийн тод жишээ. Харин одоо ухамсаргүй үйлдлээр эд зүйлсийн жинг өөрчилсөн тохиолдлын тухай өгүүлье.
Таван жилийн өмнө гайхмаар мэдээ хэвлэлд нийтлэгдэв. Аварга том ачааны машин дотроо хүүхэдтэй тэргэн дээгүүр гарах үед ухаангүй болтлоо цочирдсон эх агшин зуурт нэг гараараа машиныг өргөж, нөгөө гараараа эвдэрхий тэргийг дугуйн дороос нь шүүрч авчээ. Энэ бол ер бусын тэгэхдээ цорын ганц тохиолдол бас биш.
Зуудаг нохойоос зугтсан есөн настай хүү гурван метр өндөр хашаан дээгүүр “нисээд” гарчээ. Дараа нь харин үсрэлтээ давтаж чадаагүй бөгөөд яаж дээшээ үсэрснээ ч санахгүй байлаа.
Бидний урьд нь өгүүлж байсан Леничградыч оршич суугч, хожмоо дэлхий дахинаа алдаршсан Ничель Сергеевна Кулагина тун санаандгүй байдлаар телекинезийн авьяастайгаа анх мэджээ. Охин нь бичгийн ширээний ард хичээлээ хийж, Нинель Сергеевна дэргэд нь сууж байтал дэвтрийн “уудаг цаас” утсанд хөтлөгдсөн мэт ширээн дээгүүр гулган хөдөлж эхлэх чь тэр. Кулагина ширээн дээрээс бүх юмаа авч тавьж байгаад, шүдэнзний хайрцганд хүрэлгүй өөрөөсөө холдуулах гэтэл нөгөөх нь агшин зуурт хэдэн см газар дуулгавартай гулсан хөдлөв. Тийнхүү уйгагүй дасгал сургууль, ялалт амжилт, илэрхий алдаа, хүлээн зөвшөөрөгдсөн алдар хүнд, сонины гутаан доромжлолт гээд агуу хүмүүсийн жирийн амьдралаар амьдарсан он жилүүд ар араасаа улирлаа. Энэ бүхэн жирийн бэх шингээдэг цааснаас л эхэлжээ. Кулагинаги телекинезийн хувийн амжилт /тэр нь дэлхийн дээд амжилт/ нь 553 грамм жинтэй савтай усыг огт хүрэлгүй алсаас хөдөлгөсөн явдал.
Уралын нэгэн парапсихологчийн үзүүлбэрийн үеэр үзэгчдийн электрон, механик цагнууд ямар ч шалтгаангүй таг зогсч эсвэл засагдахааргүй эвдрэх явдал цөөнгүй тохиолдож байлаа /тэр өөрөө цаг зүүхээ болиод уджээ/. Энэ баримтыг телекинезийн үзэгдэл гэж үзэж болох уу? Ямартай ч парапсихологч энэ үзэгдлийг хүчирхэг амин цэнэг бүхий мэдээллийн талбай оюун бодлын хэлбэрээр, тэнд буй болжээ хэмээн тайлбарласан. Гэтзл бас эвдэрсэн, түлхээгүй, аль эртнээс ажиллаагүй байсан цагийг ажиллуулах гэсэн арван оролдлогоос дөрөв нь амжилттай боллоо. Дуулиан болгож орилох шалтаг биш л дээ. Гэхдээ энэ бүхэн тохиолдол биш гэдэг нь эргэлзээгүй шүү дээ.
Тэгэхээр одоо хүн нас барах үед цаг нь яагаад зогсдог тухай бодъё. Энэ бүхэн нэг гинжний хэлхээс биш гэж үү?
Урьд нь миний дурссан парапсихологч Ури Геллер металл эдлэлийг харцаараа нугалж, хугалж, ширээн дээгүүр хөдөлгеж, агаарт хий өлгөж, жинг нь өөрчилдөг байсан. Ийм юманд хэзээний эргэлзэн тээнэгэлзэгч сэтгүүлчдийн хүсэлтээр Ури өндөр уулын татлагат замын дүүжин бүхээгийг агаарт нам зогсоож орхитол туйлын найдвартай гал хамгаалагчид нь гал утаа манаруулан шатсан юм.
Ерөөс физик биетийн жин дээшээ ч, доошоо ч еөрчлөгдөх бүрэн боломжтой. Телекинез, левитацын увидастай гоц чадвартнууд тэр, энэ биетийг жингүй болгохоос гадна жинг нь хүндрүүлж ч чаддаг.
Үүний тод жишээ нь Елена Петровна Блаватс- каягийн өөрийг нь шүүмжлэгч, үл итгэгчдэд заасан хичээл. Дэлхий дахинаа агуу шидтэн хэмээн алдаршсан Елена Петровнад эх орон-Орос нь илт дайсагнан үл тоож, илбэчин, луйварчин, зальтан, үл бүтэх этгээд хэмээн буруушааж байсан нь ч нууц бус. “Бурхан төрсөн газартаа хүндгүй” гэсэн Библийн мэргэн сургаал ч бий шүү дээ. Нэгэн цагт Назар хотынхон Христээс гайхамшгийг нэхэхэд нутаг нэгтнүүдийнхээ ёс жудаггүйд гомдсон Исүс хотыг орхин оддог. Христос үл итгэгчдийг сэнхрүүлж чадаагүй /эсвэл хүсээгүй ч юм уу?/ бол, ичих нүүргүй дайралтад өртсөндөө дургүйцсэн Блаватская харин тэдэнд ер бусын гайхамшгийг үзүүлсэн юм. Тэр дэргэдээ байгаа хүмүүсээс шатрын ширээг ээлжлэн өргөнө үү хэмээн хүсчээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс түүний даалгаврыг тун амархан гүйцэтгэв. Елена Петровна ширээ рүү дахин нэг хараад хүсэлтээ давтлаа. Гэтэл ширээ нь шалнаас ургасан мэт өргөж ч, хөдөлгөж ч болохгүй ургаа мэт хөдөлгөөнгүй болжээ. Харин тэд хүчилсээр байгаад тавцанг нь эвдэж орхив.
...Телекинез гэж ер нь юу вэ? Энэ үзэгдлийн мөн чанарыг онож тодорхойлохын тулд Питерийн физикч, парапсихологч А.В.Мартыновын томъёололыг ашиглая. “Телекинез гэдэг нь хүн тодорхой зайнаас материаллаг зүйлд нөлөөлөх чадвар... Амьд матери өөрийн эргэн тойронд орон зайн гажилттай адил тэнцүү хүчний хөдөлгөөнт талбай, өөрөөр хэлбэл биотаталтын талбай үүсгэдэг”. Левитац, телекинезийн нэгдмэл үндэс нь татах хүч нь саармагжсан орон зайн гажилт билээ.
Кулагинагийн нотолж буйгаар бин битүү луужингийн зүүг “ганхуулахын” тулд, устай савыг холоос хөдөлгөхийн тулд, пинг-понгийн бөмбөлгийг агаарт хөдөлгөөнгүй тогтоохын тулд парапсихологчийн автдаг сэтгэцийн төвлөрөл нь нэг л маягийн зүйл. Сэтгэлзүйн энэ дүр байдлыг дүрсэлнэ гэдэг хүмүүний дурласан байдлыг дүрслэхтэй адил утгагүй. Тийм учраас нарийн ширийн бүхнийг тоочилгүй, удтал хүч гарган дасгал сургууль хийсний үр дүнд ийм чадвартай болдог гэдгийг танд аминчлан хэлье.
Гэхдээ эмчилгээний трансын үед хүн гарцаагүй эдгэрдэг бол левитац, телекинезийн үед ихэнх гоц чадвартны эрүүл мэнд эрс мууддаг /ялангуяа эдгээр туршилтын дараа/.Эгч дүү Фоксууд үзүүлбэрийнхээ дараа удтал хагас ухаантай байдаг байжээ. Гайхамшгийг үзүүлэх нь Блаватскаягийн эрүүл мэндийг ч нэг мөсөн балласан. Кулагина туршилтад орсныхоо дараа удтал, маш хүнд өвддөг байв. Ури Геллер ч тайзан дээр, хөшигний ард нэг бус удаа ухаан алдаж унадаг байжээ.
Саяхан би ч левитац хийх оролдлого амжилт олоогүйн амьд гэрч болсон. Парапсихологчийн чих, ам, хамраас нь цус гарч байлаа. Энэ бүгд хөнөөлт ачааллын нотолгоо биш гэж үү? “Тэгвэл энэ бүхэн танд ямар хэрэгтэй юм бэ?” гэж та асуух байх. Шударгаар хариулахад мэдэхгүй юм даа. Шинэ газар, шинэ ертөнцийг яах гэж нээдгийг мэдэхгүйтэй л адилхан мэдэх юм алга. Гэвч хэн нэг нь заавал анхдагч байх ёстой бус уу. Би энэ хүмүүсийн нөр шаргуу зан, гайхам авьяасын өмнө мэхийн ёсолъё.

No comments:

Post a Comment