Thursday, March 29, 2012
Гэр бүлийн амьдрал удах тусам бат бөх болдог ч бас эсрэгээрээ хэн хэнээсээ уйдах нөхцөл бий болгодог. Ухаантай эмэгтэй хүн гэр бүлээ хамгаалж чаддаг. Харин яаж... Энэ талаар сэтгэлзүйч ийнхүү зөвлөсөн байна.
- Олон жип хамт амьдарсан ч гэсэн нөхрөө удаан хугацаагаар хэзээ ч бүү ганцааранг нь орхи.
- Амралтаа нөхөртэйгээ аль болох хамт өнгөрүүл. Манай гэр бүл бат бөх. Нөхөр маань надад үнэнч гэж битгий тайвшир. Хичнээн гэрсэг байлаа ч шинэ эмэгтэйг сонирхох байгалиас заяасан шинж эр хүнд оршдог гэдгийг бүү март.
- Та нас хэвийсэн гээд нөхрөө бэлгийн хувьд ханамж авах шаардлагагүй гэж бүү бодоорой. Нөхөр тань бэлгийн харилцааг бараг сонирхохоо больсон бол өөрөө санаачилга гарга.- Хэрэв нөхөр тань залуу хүүхэнтэй харилцаатай болсон бол та ухаалаг бай. Хэрүүл шуугиан түүнийг танаас улам холдуулна. Нууц амрагийг нь доромжлох биш, харин жирийн нэг эмэгтэй, түүний төлөө гэр бүлээ орхих нь утгагүй гэдгийг ойлгуул
- Тэр эмэгтэйг өмнө нь зөвхөн эхнэртэй эрчүүдийг эргүүлж байсныг баталж чадвал нөхөр тань өөрөө тэр бүсгүйг хаяна.
- Тиймэрхүү бүсгүйчүүд ердөө л эхнэртэй эрийн ангууч, түүний бэлгийн амьдралд завсарлага байдаггүй гэдгийг ойлгуулж өгвөл "ухаангүй" дурласан эр ч ухаарна. Ер нь ганц бие бүсгүйчүүд эхнэртэй эрчүүдийг илүү их сонирхдог гэдгийг мартаж болохгүй. Учир нь ганц бие эрчүүд хөнгөмсөг бөгөөд олон бүсгүйтэй дотно харилцаанд ордог гэнэ. Харин эхнэртэй эрчүүд буурьтай, найдвартай байдаг хэмээн ганц бие бүсгүйчүүд үздэг байна.Тиймээс ч эхнэртэй эрчүүдийн нууц амраг болохоос тэд татгалздаггүй.
Эхнэртэй эртэй холбогдоно гэдэг таагүй зүйл, эвгүй байдал, бүр доромжлол амсана гэдгийг тэд сайн мэддэг. Амралтын болон баярын өдрүүдэд эхнэртэй эрчүүд гэр бүлтэйгээ өнгөрөөдөг тул зөвхөн ажил руу нь утасдаж болно гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүй. Энэ бүхнийг тэвчсээр эхнэртэй нь хүртэл "байлдан" хүлээсээр байдаг.
Ийм байдал удаан үргэлжлэхээр эр хүн "Надад хайртай үнэнч, энэ хүүхэнтэй дахиж учрахгүй" гэж ойлгон гэрлэхээр шийддэг.Энэ үед эхнэрүүд нөхрийн нууц амрагтай "байлдах" хэрэггүй бөгөөд нөхцөл байдалд ухаалгаар хандаж асуудлыг гэр бүлдээ ашигтайгаар шийдээрэй. Эхнэрүүд ухаантай, тэвчээртэй учраас амьдралаа хамгаалах төрөлхийн зөн нь тэднийг ялалтанд хүргэдэг билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment