Рок попын тайзнаа богино хугацаанд од болон гялалзаж чадсан
дуучин Э.Агиймаа хүүтэй болсон хэмээх таатай мэдээллийг дуулгаж байна.
Бие хаа, царай зүсээс гадна аялгуут цээл хоолойгоороо бусдаас ялгардаг
түүнийг хэвлэлийнхэн жирэмсэн болсон тухай сүүлийн хоёр жилийн турш
бичсэн.
Энэ бүхэнд нэг ч хариулт өгөөгүй дуучин бүсгүй нам гүм байж байгаад
гэнэт гарч ирэхдээ нэлээн жин, овор нэмчихсэн байдаг нь дээрх
таамаглалыг дэвшүүлэхэд хүргэдэг байсан биз ээ. Харин энэ удаад
Э.Агиймаа жинхэнэ баяртай мэдээ дуулгаж байна. Тэрбээр саяхан амаржиж,
хүүтэй болсон байна. Дуучин бүсгүй бие давхар байхдаа ингэлээ, тэглээ
гэж ямар нэгэн зовиур бараг хэлж байгаагүй бөгөөд бие, сэтгэл амар
тайван амаржжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр хосуудын хүү аавыгаа илүү дуурайсан гэнэ.
Дуучин бүсгүйг "Скайтел" компанийн боссын хүүтэй үерхэж байгаа гэх үнэн
худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гардаг байсан. Үнэн хэрэгтээ энэ мэдээлэл
ташаа бөгөөд дуучин Э.Агиймааг өөрийн болгосон азтай эр буюу хөөрхөн
хүүгийнх нь аав Жамъян хуурчийн ач хүү буюу "Никитон"-ы Б.Батчулууны
төрсөн дүү Төрөө хэмээх залуу аж. Тэрбээр ИНЕГ-т ажилладаг бөгөөд Төрөөг
хаанаас нь ч харсан даруухан, буурь суурьтай нэгэн гэж ойр дотнынхон нь
тодорхойлж байна.
Урлагийн томоохон гэр бүлийн бэр болсон Э.Агиймаад, түүний хань, хүүд
нь эрүүл энх, аз жаргал, хан хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг
хүсэн ерөөе.
Толгойноосоо хөл хүртэл...
Ямарваа нэгэн юмыг зохион бүтээлийн хамгийн чухал зүйл нь тухайн загвар, стиль, өнгө нь тодорхойлдог. Солонгосын эмэгтэй жүжигчдийн цагаан сонголт нь илүү эмэгтэйлэг,үзэсгэлэнтэйн дээрээс зохион бүтээгчид нь өнгөнд илүү анхаарсан нь харагдаж байна. Мөн хэлбэр загвараас гадна тухайн хүний нүүр царайнд загварын хувьд нууцлаг өөр өөрийн өнгө аястай сонирхол татахуйц.Толгойноосоо хөл хүртэлээ нягт, мэдрэмжтэй оёсон дизайнаруудын нарийн мэдрэмж, жүжигчдийн хэв загварт тохирсон нь гайхалтай.
Цагааныг эрхэмэлэгч бүсгүйчүүд
Цагаан өнгө нь цэмцгэр тунгалаг
харагддаг бөгөөд царай нь тод харагддаг юм. Ялангуяа цагаан өнгө
хүндрэлтэй биш бөгөөд дэгжин тансаг харагддаг олон эмэгтэй жүжигчид
илүүд үздэг стиль юм. Жүжигчид сонголт нь жүжигчин Ким Кюү Ри ялангуяа
цагаан богино юбьки сонгосон хөл урт шулуун харагдах стиль харуулж
байна.Жүжигчин Ким Су Ён нь “ Капи” VIP кино болон цаг үеийн байдлаас болоод хослолыг биендээ байгаа хэвээр нь өмссөн сонин сонголт гэлтэй. Энэ өдөр бүсгүйчүүд маань гоёл чимэглэлийн уур амьсгал нь байгалийн үзэмжтэй киноны дүрд ч өмсөхөөр сайхан зохицсон сонголтууд байлаа. SBS драма “Загварын” зохион бүтээл нь үйл явдалаас жүжигчин Шин Сэ Гён нь бэлхүүс болон нуруу нь ил тод харагдуулж тодотгож өгсөн байна.
Ерөнхийдөө энэ стиль загвар нь эмэгтэй хүнийг хүүхэдэрхүү, өхөөрдөм харагдуулахаас гадна хөгжилтэй шинжийг харуулсан байгаа. Ялангуяа жүжигчин Хан Жины өмссөн алтан шар өнгийг сонгосон нь илүү өхөөрдөм, эгдүүтэй харагдаж байна. Жүжигчин Ку Жүн Хи нь тас хар савхин цамц болон богино хээтэй юбикь нь бас л өхөөрдөм байдлыг харуулж байна. Жүжигчин сэрүүхэн гэгээлэг цэцгэн хээтэй цамц, цагаан юбкь дээрээс нь дупль нь хувцастай нь зохисон байна.
Хаврыг санагдуулам хавар өмсөхөд зохимжтой эмэгтэйчүүдийн сонголт нь өвөрмөц байна. Жүжигчдийн энэ сонголт нь хурц шиидэмгий зоригтой сонголт байлаа. Жүжигчин Гун Хён жү нь тод ягаан өнгийг хослуулсан нь ялдам сонгодог өнгө аястай. Харин эдгээр жүжигчидийн гоёл чимэглэл нь байгалийн өнгө аясыг илэрхийлж байна.
No comments:
Post a Comment